Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Монгол хонины ноосоор доройтсон газрыг сэргээх боломжтойг тогтоожээ | Peak News

Монгол хонины ноосоор доройтсон газрыг сэргээх боломжтойг тогтоожээ

“Хөвсгөл далай ээж” нийгэмлэгийн тэргүүн, биологийн ухааны доктор Ж.Оюунмаа монгол хонины ноосыг доройтсон газрын нөхөн сэргээлтэд ашиглах туршилтын судалгаа хийжээ.

Тэрбээр энэхүү судалгаагаа Японы Фукуйгийн их сургуулийн профессор Хироаки Терасаки, тус сургуулийн докторант И.Ундармаа нартай хамтран хийсэн байна.

Судалгааны үр дүнгээс Монгол ноосоор хийсэн гео нэхмэл материал нь хөрсийг хамгаалж, ургамал дахин сэргэх таатай орчин бүрдүүлэх боломжтой нь ажиглагдсан байна.

Ургамлын бүрхэц хоёр дахь жилдээ эрс нэмэгджээ

Туршилтаар эвдэрч, ургамлын бүрхэвч нь доройтсон газрын гадаргыг монгол ноосон гео нэхмэл материалаар нимгэн хучиж, хашаалан, нэмэлт арчилгаагүй орхижээ.

Эхний жил ургамлын бүрхэц бага зэрэг нэмэгдсэн бол дараагийн жил нь эрс сэргэж, хөл газрын, нэг болон олон наст зэрэг олон төрлийн ургамал ургасан байна.

Харин дараа жил нь ургамлын бүрхэц болон зүйлийн бүрэлдэхүүн бага зэрэг буурчээ. Гэхдээ энэ нь нөхөн сэргээлтийн үр дүн муудсан гэсэн үг биш. Эхэндээ түрүүлж ургасан хөл газрын болон нэг наст ургамлыг тухайн бүс нутгийн эрүүл, унаган ургамлууд аажмаар түрж, илүү ашигт ургамлууд зонхилон үлдсэн байна.

Өөрөөр хэлбэл, доройтсон газрын ургамлын бүрхэц нэмэгдээд зогсохгүй, тухайн нутгийн унаган ургамлын бүтэц эргэн сэргэх үйл явц ажиглагджээ.

Ноос хөрсийг хэт халалт, хөрөлтөөс хамгаалжээ

Судлаачид эвдэрч, ургамалгүй болсон газрыг Монгол ноосоор хийсэн нимгэн материалаар хучсан байна. Дараа нь тухайн газрыг хашаалж, услах, бордох зэрэг нэмэлт арчилгаа хийлгүй орхижээ.

Эхний жил ургамлын бүрхэц бага зэрэг нэмэгдсэн бол хоёр дахь жилдээ эрс сэргэж, нэг болон олон наст олон төрлийн ургамал ургасан байна.

Гурав дахь жилд ургамлын төрөл бага зэрэг цөөрчээ. Гэхдээ энэ нь муугүй үр дүн байв. Эхэндээ түрүүлж ургасан хөл газрын болон нэг наст ургамлуудыг тухайн нутгийн унаган ургамлууд аажмаар түрж, зонхилон ургах болсон байна.

Өөрөөр хэлбэл, ноосоор хучсан газрын ургамал олшроод зогсохгүй, тухайн нутгийн унаган ургамлууд эргэн сэргэж эхэлжээ.

Монголд бэлэн байгаа түүхий эдийг шийдэл болгох боломж

Доройтсон газрын гадаргыг хамгаалахад байгаль орчинд ээлгүй буюу полиэстер зэрэг синтетик  геонэхмэл материал ашигладаг. 

Харин Монгол хонины ноос бол байгалийн гаралтай, дотоодод бэлэн түүхий эд. Үүнийг геонэхмэл материал болгон боловсруулж, доройтсон газар болон бэлчээрийн нөхөн сэргээлтэд ашиглах нь байгальд ээлтэй, хэрэгжүүлэхэд харьцангуй хялбар шийдэл болох боломжтой юм.

Судлаачдын мэдээлснээр энэхүү арга нь патентлагдсан бөгөөд судалгааны эрдэм шинжилгээний өгүүллийг олон улсын түвшинд хэвлүүлэхээр бэлтгэж байгаа аж.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.