Политехник коллеж болон мэргэжлийн боловсролын сургуулийг амжилттай төгсөгчдөд тэтгэлэг олгоно

П.Мөнгөнсор
01 сарын 26, 2024

Энэ хичээлийн жилийн өвөл 51 политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийг 7230 суралцагч төгсөнө.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад амжилттай суралцан төгсөж буй  төгсөгчдөд тэтгэлэг олгохтой холбоотой материалын иж бүрдлийг политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулиудаас хүлээн авч хянах, шалгах, нягтлах үйл ажиллагаа явагдаж байна.

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын шаардлага хангасан төгсөгчдийн тэтгэлэг олголтын гүйлгээ 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхэлнэ гэж БШУЯ мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

тэтгэлэг политехник коллеж

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.