Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
ТООЦООЛОЛ: Туулын хурдны зам дагуу устах 43 га мод ₮482 саяын үнэлгээтэй, эргэн сэргээхэд 30 жил... | Peak News

ТООЦООЛОЛ: Туулын хурдны зам дагуу устах 43 га мод ₮482 саяын үнэлгээтэй, эргэн сэргээхэд 30 жил хэрэгтэй

Туулын хурдны замыг барихад нийт 43 га модлог ургамал өртөнө гэж мэдээлсэн. 

Тэгвэл 2020 онд батлагдсан "Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ"-гээр нэг га бургасыг 10 сая орчим төгрөг, 1 га улиасыг 12 сая орчим төгрөгөөр үнэлсэн байна. 

Энэ үнэлгээгээр тооцвол дээрх модлог ургамлыг хядаснаас үүдэх шууд хохирол нийт 482 сая төгрөгт хүрэх юм. Тодруулбал, 26 га улиас 312 сая төгрөг, 17 га бургас 170 сая төгрөгөөр үнэлэгдэх юм.

Гэхдээ энэ бол зөвхөн модны үнэлгээ. Бусад улс оронд ой модны агаар цэвэршүүлэх, хөрс хамгаалах, усны горим тогтворжуулах, шувууд болон бусад амьтдын амьдрах газар зэрэг бусад нөлөөллийг нь ч тооцдог. Үүнийг экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ гэж нэрлэдэг.  Энэ жишгээр 1 га талбай мод хамгийн багадаа 5000 ам.доллартай тэнцэх үнэ цэнэтэй гэжээ. 

Өөрөөр хэлбэл, Туул голын дагуу сүйтгэж буй мод жил бүр ойролцоогоор 300–730 сая төгрөгийн экологийн үйлчилгээг нийслэлчүүд бидэнд үзүүлж иржээ.

Тэгвэл эдгээр сүйдэлж буй модоо нөхөн сэргээнэ гэж сайнаар төсөөлье. 

Гэсэн ч одоогийнх шигээ үр өгөөжтэй ой, шугуй болох хүртэл 30 жил шаардлагатай юм байна. Тодруулбал,  

Олон улсын ойжуулалтын дундаж жишгээс үзэхэд: 

⇨ Суулгац тарьснаас хойш тогтворжиход 3–5 жил; 

⇨ Ой хэлбэрт орж, голын эргийг хамгаалах хэмжээнд хүрэхэд 10–15 жил; 

⇨ Нас бие гүйцсэн модтой ойтой ойролцоо экосистем бүрэлдэх хүртэл 20–30 жил болох ажээ. 


Эдгээр тооцоо нь зөвхөн эдийн засгийн суурь үнэлгээг илэрхийлж буй. Мод устсанаар үүсэх хор хохирлыг мөнгөн дүнгээр бүрэн хэмжих боломжгүй гэж судлаачид үздэг. 

Гэтэл Туулын хурдны замын төслийн байгаль орчны үнэлгээг яг ямар судалгаанд үндэслэн, хэн хийсэн нь тодорхойгүй байна. 

Тухайлбал, Ойн газрын дарга Б.Оюунсанаа  3 дугаар сарын 20-нд хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Туулын хурдны замын хүрээнд 26 га-улиас, 17 га-бургас устгахаар тооцоо гарсан юм билээ. Манай Ойн газарт сая л мэдээлэл нь ирсэн" гэжээ. 

Харин Усны газрын дарга З.Батбаяр "Нарийвчилсан зураг төсөл ирээгүй тул Туул голд нөлөөлөх эрсдэлд мэргэжлийн дүгнэлт гараагүй" гэж тайлбар өгчээ.

Үүгээр зогсохгүй ой судлаач Д.Мөнхзориг, усны зөвлөх инженер Г.Мөнх-эрдэм нар судалгаанд оролцоогүй байхад нэрийг нь тайланд ашигласан хэмээн мэдэгдсэн. "Мон газар экологи" ХХК-аас сүүлийн тайланд ашиглаагүй гэж залруулга гаргав



Туул голын дагуу ой мод устгах, голын эргийн экосистемд нөлөөлөх томоохон төслийг хэрэгжүүлэх гэж байгаа бол түүний байгаль орчин, усны нөөц, экосистемд үзүүлэх нөлөөллийн судалгааг олон нийтэд ил тод, дэлгэрэнгүй танилцуулах нь зүй ёсны шаардлага.

Гэвч одоогоор баталгаатай нотолгоотой судалгаа олон нийтэд ил болоогүй. Зөвхөн хотын захиргааны төлөөллүүд “зам тавихад асуудалгүй” гэсээр байгаа юм.



Ашигласан судалгаа, эх сурвалж

• Монгол Улсын “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ” (2020) – ойн эдийн засгийн үнэлгээний аргачлал
https://legalinfo.mn/mn/detail/15200

• World Bank – Forest ecosystem services valuation
https://documents1.worldbank.org/curated/en/099022226222031624/pdf/P156489-1b3c9089-22e3-4a82-becb-8a4ed36af07c.pdf

• Convention on Biological Diversity – Natural Capital Valuation
https://www.cbd.int/financial/2017docs/canada-naturalcapital.pdf

• ICIMOD – Value of Forest Ecosystem Services
https://lib.icimod.org/record/27745/files/icimod-value_of_forest_ecosystem_services_a_quantitative_estimation_from_the_kangchenjunga_landscape_in_eas.pdf

• IUCN – Forest Landscape Restoration Guidelines
https://www.iucn.org/resources/issues-brief/forest-landscape-restoration



Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.