10,000 хүн нэгдэж Туул голын эрэг дагуу цэвэрлэгээ хийнэ

Х.Оргил
05 сарын 04, 2019

“Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ы хүрээнд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, Туул, Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, Монголын оюутны холбоо, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой  2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 

Цэвэрлэгээнд нийт  30 гаруй байгууллагын 10000 гаруй хүн оролцож, 1- р хэсэг Гачуурт тосгоноос Баянзүрхийн гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу), 2-р хэсэг Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу/,3-р хэсэг Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу), 4-р хэсэг Долоон буудлын эцсээс Баянмонгол хорооллын хойд талын нүхэн гарц хүртэл нийт 1156,6 га буюу 30 км газрыг хамруулан цэвэрлэх аж.


Холбоотой сэдвүүд

ихцэвэрлэгээ туул гол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.