Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

16 настнууд тангараг өргөлөө | Peak News

16 настнууд тангараг өргөлөө

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх” ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг бөгөөд энэ жил 15 дахь жилдээ болж 2017 онд 16 нас хүрч буй 64 мянган залуусын төлөөлөл 850 шинэ иргэн оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Иргэний андгай өргөх” ёслолыг үеэр Монгол Улсын Иргэн хэмээх хүндтэй, хариуцлагатай алдрыг дуурсгаж явах эрхэм дүү нартаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, сурлага хөдөлмөр, ажил үйлсэд нь амжилт хүслээ. Мөн "Өвөг дээдсийн ариун үйл хэрэг, тууштай тэмцлийн гэрч болсон арваннэгдүгээр сарын 26 буюу Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхт энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй та бүхэн Монгол Улсын бахархалт иргэн болсноо ёсолж байгаад баяр хүргэж аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.

Монгол Улсын иргэний андгайд:

Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын иргэн би

Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж

Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж

Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн

Бүрэн Эрхт ард түмнийхээ итгэлийг даан

Их түүх, эрх чөлөөнийхөө эзэн нь байж

Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж

Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж,

Энхтайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж

Их засаг, хууль ёсыг чандлан сахиж

Үнэнч шударга

Цэвэр ариун

Оюун төгс

Хөдөлмөрч хичээнгүй Иргэн байхаа

Их төрийнхөө дор андгайлж байна хэмээжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.