Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян эхэллээ | Peak News

“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян эхэллээ

Peak.mn
04 сарын 13, 2026

Цагдаагийн байгууллага, “И-Монгол” академи УТҮГ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн аяныг 2026 оны дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 6-ныг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ.

Улсын хэмжээнд 2025 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2,339, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 1,135 бүртгэгдсэн байна. Харин 2026 оны эхний гурван сарын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 518, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 311 бүртгэгдэж, нийт 335 хүүхэд хохирчээ.

Үе тэнгийн дээрэлхэлт нь ихэвчлэн хэд хэдэн хүүхэд нийлж бусдын бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зэрэг зорилготойгоор санаатай, давтамжтай үйлдэгддэг. Энэ төрлийн үйлдэл нь биеэр, амаар болон цахим орчинд илэрч байна.

Мөн цахим сүлжээнд бүлэг, групп үүсгэн бусдыг дээрэлхэх, доромжлох, улмаар эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдах тохиолдлууд бүртгэгдэж байгаа бөгөөд зарим тохиолдолд насанд хүрсэн хүмүүс хувийн арга хэмжээ авах нэрийдлээр бусдын хүүхдэд хүч хэрэглэсэн зөрчил гарчээ.

Аяны хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дээрэлхэлтийн шинжтэй цахим бүлгүүдийг илрүүлж таслан зогсоох, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, нийгмийн соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Судалгаагаар 13-17 насны хүүхдүүд цахим болон үе тэнгийн дээрэлхэлтэд ихээхэн өртөж байна

/E-Mongolia Сургалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Гүнзаяа/ "Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ) болон ЦХИХХЯ хамтран 2025 онд хийсэн судалгаагаар 13-17 насны хүүхдүүд цахим болон үе тэнгийн дээрэлхэлтэд ихээхэн өртөж байна гэдэг дүгнэлт гарсан. Мөн 9-12 насны хүүхдүүдийн 1/3 нь үүнд өртөж байна, хүүхдүүдийн 90 орчим хувь нь насны шаардлага хангаагүй ч олон нийтийн сүлжээг хэрэглэж байна зэрэг нь тогтоогдсон.

Түүнчлэн боловсролын байгууллагын орчинд бүртгэгдсэн дээрэлхэлтийн 41.4 хувь нь цахимаар үйлдэгдсэн гэсэн тоон мэдээлэл бий.

Иймээс цахим хэрэглээний аюулгүй байдлыг таниулан сурталчлахын тулд уг аяныг эхлүүлж байгаа" гэлээ.

Цахим орчин нь хүүхдийн хөгжил, боловсролд чухал нөлөөтэй хэдий ч зохисгүй хэрэглээ, хяналтгүй байдал нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул гэр бүл, сургууль, төр, олон нийтийн хамтын оролцоог бэхжүүлэх шаардлагатай байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Холбоотой сэдвүүд

хүүхдийнэрх хүүхэдхүмүүжил

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.