5-18 насны хүүхдүүдэд Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийнэ

Б.Баясгалан
05 сарын 09, 2019

Эрүүл мэндийн сайдын 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн А/207 тушаалаар Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Ховд аймгийн 5-18 насны, бусад аймаг, нийслэлийн 10-18 насны хүүхдүүдийг Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болсон. 

Нэмэлт дархлаажуулалт буюу улаанбурханы эсрэг вакциныг энэ сарын 15-25-ныг хүртэлх өдрүүдэд сургууль болон өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд хийнэ.

Иймд эцэг, эхчүүд "Улаанбурхан өвчинд цэг тавья" аянд нэгдэж, хүүхдээ вакцинд идэвхтэй хамруулаарай.

Холбоотой сэдвүүд

вакцин улаанбурхан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.