Буяндэлгэрийн Мөнхчимэг
05 сарын 13, 2021
Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөдийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Өдөртөө 14-16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Өдөртөө 15-17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Өдөртөө 13-15 градус дулаан байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.