Б.Баясгалан
10 сарын 26, 2020
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийж, 277.000 хүнийг хамарсан буюу тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барих талаараа мэдэгдлээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "АН-ын бүлэг өнөөдөр хуралдаад 100 хувийн саналаар Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэн олгох тухай хуулийн төслийг санаачлан өргөн барихаар боллоо. Үүнд тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөгөөс дээш байхаар тусгасан. Өнөөдөр 500.000 төгрөгөөс доош тэтгэвэр авна гэдэг бол амьжиргаанд хүрэлцэхгүй. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өрхийн дундаж зарлага 1.5 сая төгрөг байна. Тэгэхээр хоёр ахмад нийлээд ч тэтгэврийн мөнгөөрөө амьжиргааны гуравны нэгийг ч бүрдүүлж чадахгүй хэмжээнд байна.
Өнөөдөр 441.000 иргэн тэтгэвэр авч буйгаас 277.528 нь 500.000 төгрөгөөс доош төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ нь ахмадуудыг ядууралд хүргэж буй хамгийн том шалтгаан. Хамгийн бага тэтгэвэр авч буй ахмадуудыг бүлгээр нь авч үзэхэд олонх нь социализмын үеийн бүтээн байгуулалтад оролцож байсан, ямар ч хувийн өмчгүй, хадгаламжгүй хүмүүс. Тиймээс ядууралд өртөж буй иргэдийн дийлэнх нь ахмадууд юм.
Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл нь хуулийн гол зорилтууд, хэрхэн хэрэгжүүлэх, санхүүгийн эх үүсвэр, хамрах хүрээ нь ямар байх, ямар журмыг баталж хэрэгжүүлэх вэ гэсэн үндсэн 7 хэсгээс бүрдэж байгаа.
Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Монгол Улс Үндсэн хуульдаа байгалийн үр өгөөжийг үндэсний баялгийн сандаа төвлөрүүлээд, тэгш шударга хүртээнэ гэсэн чухал заалттай. Бид баялгаараа дэлхийд дээгүүрт ордог. Гэтэл ахмадууд нь ядуу амьдарч болохгүй. АН бол хавтгайрсан халамжийг дэмждэггүй. Халамжлах ёстой хүмүүсээ халамжилсан шиг халамжлах ёстой гэж үздэг. Энэ бол ахмадууд улсаас гуйж буй халамж биш. Залуудаа хийж бүтээсэн, одоо авах ёстой хууль ёсны тэтгэвэр юм" хэмээлээ.
Мөн тэрээр "Стратегийн ордуудыг маш хурдан эргэлтэд оруулах замаар эдийн засгийг тэлж эргэлтэд оруулснаар үр өгөөжийг нь дээшлүүлэх санхүүгийн эх үүсвэрийг оруулсан. Цагаан суваргын орд санхүүжилтын гол эх үүсвэр болно. Үүнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр дэмжиж, хамтарч ажиллах замаар эргэлтэд оруулъя. Жилд нийт 400 гаруй тэрбум төгрөг зарцуулагдана" гэв.
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [139.5.218.122] ・ 2020.10.28 Хариулах
Улсад бараг ажиллаагүй наймаа хийсэн хүмүүс тэтгэвэрээ яаж ийгээд 20 жил бүрдүүлээд тогтоолгосон голдуу хүмүүс тэтгэвэр амьдралд хүрэхгүй л гэдэг. Тэд махийтлаа улсад ажиллаад үр шимээ хүртэж бараг үзээгүй хүмүүстэй адил тэтгэвэр 500 болох нь ариун явдал уу??? Тэгээд үр хүүхэддээ баахан зээл аваад өгснийг нь тэглэсэн биз дээ болоо шүү дээ. Зээл аваагүй болгох гээд байгаа хүмүүсээ боддоггүй юи уу???
Зочин [139.5.218.122] ・ 2020.10.28 Хариулах
малчид бас бага тэтгэвэр авсан ч тэд чтнь хувьдаа малтай баян хүмүүс шүү дээ улс харж үздэгч махны үнэ буурахгүй байгаа биз дээ ??? амьжиргааны түвгин улам унана шүү. тэрний оронд гадаад валютын ханшны өсөлтөөс сэргийлээд ажлын байр өсгөх дотоодын үйлдвэрлэлээ дэмжээч ээ
Зочин [139.5.218.122] ・ 2020.10.28 Хариулах
улсад бараг ажиллаагүй сайн дурын даатгалаар голдуу тэтгэвэрт гарсан хүмүүс л бага тэтгэвэр авч байгаа ш дээ тэгээд олон жтл хөдөлмөрлөсөн хүнтэй адил тэтгэвэр авах нь шударга бус
Зочин [202.179.24.146] ・ 2020.10.28 Хариулах
Тэтгэвэрийн доод хэмжээг 500 000 төгрөг болговол 1 литр сүү хэд болох вэ. Бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ өснө ш дээ. Хөгшдийн амжиргаа улам дордоно шүү. Харин та нар даллорын ханшийг 500 төгрөгөөр буулгана гээчээ. Хэрэв даллорын ханшийг буулгаж чадвал бүх бүтээгдэхүүний үнэ буурч амьдарлын ханш өснө шүү дээ.
Зочин [202.126.89.203] ・ 2020.10.27 Хариулах
bi odoo 300.000 ig awdag amdrald maani hvreltsdeggvi ee emeen awaad vldsen n mah guril budaaga arch hvrgegvi uchiraas tetgewrig mini nemej ogwol mash ih bayrlah bnaa hvvhdvd mini
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
С.Эрдэнэ: Би нийт монголчуудын дэмжлэгийг авч чадна гэж итгэж буй учир нэрээ дэвшүүлсэн
Б.Баясгалан ・ 05 сарын 06, 2021
Улс төр
Шууд: Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
Б.Баясгалан ・ 05 сарын 20, 2019
Улс төр
Д.Эрдэнэбат: УИХ дахь Ардчилсан намын бүлэг албан ёсоор тарлаа
Б.Баясгалан ・ 04 сарын 09, 2019
Улс төр
УИХ-ын гишүүн Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгов
Б.Баясгалан ・ 07 сарын 01, 2020
Улс төр
НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Дагва, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа сонгогджээ
Б.Баясгалан ・ 10 сарын 23, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.