Ард санхүүгийн нэгдэл IPO гаргана

Сүүлийн 27 жилийн хугацаанд 20 гаруйхан компани IPO хийжээ. Тэгвэл энэ онд нэлээд хэдэн компани хувьцаагаа олон нийтэд арилжаалах сураг байна. Тухайлбал "Ард санхүүгийн нэгдэл” болон түүний бүрэлдэхүүн компани болох “Ард даатгал”, “Ард Кредит” хувьцаагаа хөрөнгийн бирж дээр бүртгүүлэх буюу IPO хийхээр төлөвлөж байгаа аж. 

Хэрвээ "Ард даатгал"-ынхан IPO хийвэл даатгалын компани хөрөнгийн зах зээлд гарсан анхны тохиолдол болох юм. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2017 оны тайлангаас харахад, даатгалын салбарын хөрөнгийн хэмжээ 23.8 хувиар өсөж, 43.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгө салбарын нийт хөрөнгийн 79.1 хувийг эзэлж байгаа аж. 

Холбоотой сэдвүүд

ipo ард даатгал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.