У.Хүрэлсүх Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг эцсийн замд нь үдэх ажлыг зохион байгуулах комисс байгуулах захирамж гаргалаа

Б.Баясгалан
02 сарын 05, 2019

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд буюу өнөөдөр таалал төгсөж, Монголчууд бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их найрагчийн гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхдөд нь гүнээ эмгэнэл илэрхийлээд, хүндэтгэл үзүүлж эцсийн замд нь үдэх ажлыг зохион байгуулах комиссыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр байгуулах захирамж гаргажээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.