Э.Мөнхтуяа
01 сарын 31, 2019
Дуучин Ариана Гранде өчигдөр орой алган дээрээ “7 Rings” буюу “7 цагираг” гэсэн утгатай Японы ханз бичгээр дүрсэлсэн шивээсийг, шинэ дууныхаа амжилтыг тэмдэглэн бэхээр шивүүлсэнээ инстаграмаараа дамжуулан фенүүддээ харуулжээ.
Гэсэн ч төрөлх Япон хэлтэй хүмүүс тус шивээсний жинхэнэ утга нь “BBQ Grill” буюу грилдсэн мах гэсэн утгатай хэмээн тус постны дор сэтгэгдлээ үлдээсэн байна.
Үүний дараагаар дуучин инстаграм постоо устгасан ч Твиттерийн фенүүд нь тийм ч амархан мартахыг хүссэнгүй. Түүний анхны постын зургийг оруулан “Ариана Гранде “7 цагираг” гэсэн утгатай үгийг Япон ханзаар алган дээрээ шивүүлсэн нь Японоор “Грилдсэн мах” гэсэн утгатай байжээ. Тэр одоо постоо устгасан хэмээн твиттерийн @Alice2096 хаягтай хэрэглэгч жиргэжээ.
Imagine getting bbq grill tattooed on your palm
— EBEN (@EbenOfficial) January 30, 2019
Can’t believe I did this..... I got a tattoo to match @ArianaGrande ???????? pic.twitter.com/lGtV3xJHIb
— maia (@trynabemaia) January 30, 2019
So @ArianaGrande just removed essential characters and wrote "BBQ grill" instead of "7 Rings" on her hand then just called it a day because...she respects Japanese culture? ???? pic.twitter.com/KXZGqnQE6i
— In The Webz (@BBF8droid) January 30, 2019
Түүний “7 rings” дууны клипний дүрүүд нь Японы соёлыг үл хүндэтгэсэн гэсэн хатуу шүүмжлэлийг дагуулсан ба алган дээрх шивээсний адил асуудалд хөнгөнөөр хандсан гэж үзэж байгаа аж.
Хэрвээ та гадны хэлээр шивээс хийлгэхийг хүсч байгаа бол түүний жишээнээс нэгийг бодох бизээ.
Эх сурвалж: https://nextshark.com
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.