АТГ: Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайханыг сэжигтнээр баривчилж шалгаж байгаа нь үнэн

Х.Оргил
06 сарын 21, 2019

Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайханыг өчигдөр орой 23.20 цагийн үед Авилгалтай тэмцэх газраас баривчилж, Цагдан хорих 461-р хорих ангид саатуулсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар АТГ-аас тодруулахад,

"Авлигатай тэмцэх газраас Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг буруутган 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс сэжигтнээр баривчилсан" гэлээ.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Холбоотой сэдвүүд

атг м.энхсайхан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.