Автобусны жолооч нар ур чадвараараа өрсөлдөж байна

Б.Баясгалан
06 сарын 24, 2019

Нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой Уран жолоодлого-Ур чадварын тэмцээн эхэллээ. 

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын санаачлагаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд нэгтгэлийн 1, 2 дугаар баазын 586 жолооч хамрагдана. 

Жолооч нараас замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хуулиуд, нийтийн тээврийн стандартаар тестийн шалгалт авч, жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадварыг нь сорино. Тэмцээн зургадугаар сарын 24-ноос долдугаар сарын 05 хүртэл үргэжилж аваргуудаа тодруулах юм.  

Холбоотой сэдвүүд

ур чадвар уран жолоодлого

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.