Бага нуурын орчимд үхсэн 1521 усны шувууг булж устгажээ

Х.Оргил
09 сарын 04, 2019

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг дахь “Бага нуур”-ын орчимд 16 зүйлийн 1521 шувууг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн талаар тус аймгийн ОБГ-аас мэдээлэв.

“Бага нуур”-ын усанд голдуу бор галуу, цахлай, алаг нугас үхсэн байжээ. Мөн 20 орчим шувуу өвчилсөн байдалтай олдсон гэв.

“Бага нуур” гэдэг газар аймгийн төвөөс баруун зүгт 430 км-т, сумын төвөөс баруун зүгт 280 км-т оршдог ажээ. Эдгээр үхсэн шувуудаас дээж авч, шинжилгээнд хүргүүлэхээр бэлдэж, мөн үхсэн шувуудыг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн талаар ОБЕГ-аас мэдээлэв.


Холбоотой сэдвүүд

обег шувуу

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.