Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх хамтын ажиллагаа эхэллээ | Peak News

Байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх хамтын ажиллагаа эхэллээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын Байгалийн Өв Сан хамтран “Байгаль орчинд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд байгаль орчинд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг хамтран боловсруулж батлуулах, жишиг эко аялал жуулчлалын загварыг хөгжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар "Жуулчдыг татах үндсэн суурь бааз нь байгаль орчин учраас бид тогтвортой аялал жуулчлалыг бий болгохын тулд байгаль орчиндоо хөрөнгө оруулалт хийх, унаган байгаль орчныг орчин үеийн аялал жуулчлалтай холбох холбоосыг нь тогтвортой байлгах чиглэлд ажиллах нь зүй ёсны хэрэг.

Аялал жуулчлалын салбарын хувьд маркетинг, сурталчилгаа, дэд бүтцийн асуудалд анхаарахаас гадна байгалийн унаган төрхийг хамгаалах үйл ажиллагааг нэмэгдүүлэх нь чухал. Цаашдаа аялал жуучлалыг байгальд хохиролгүй байлгах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж чадвал Монголд аялал жуулчлалын өсөн нэмэгдэх боломж улам бүр бүрдэнэ. Энэхүү хамтын ажиллагааны хөгжлийг хангах суурь баримт бичгийг өнөөдөр эхлүүлж байна.


Монгол байгалийн өв сангийн  удирдах зөвлөлийн дарга М.Болдоо: Монголын байгалийн өв сан бол олон улсын хандивлагчдын олгосон хөрөнгийг зөв зохистой зарцуулах, удирдах үүрэгтэй. Энэ хүрээнд тусгай хамгаалалттай газруудад нүүдлийн соёл иргэншил, биологийн олон янз байдалд суурилсан аялал жуулчлалыг тогтвортой хэлбэрээр хөгжүүлэхэд санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой санамж бичиг байгуулж байна.  

Энэхүү түншлэл нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох Алсын хараа–2050 болон The Nature Conservancy (TNC), Монголын Байгалийн Өв Сан хамтран хэрэгжүүлж буй "Өнө мөнхийн Монгол" байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих юм.

Цаашид Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын жишигт нийцсэн, жишиг загвар болсон тусгай хамгаалалттай газруудыг бий болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. 

Удахгүй тусгай хамгаалалттай газруудад зориулсан нээлттэй "Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” грант хөтөлбөр зарлагдана. Өрсөлдөж буй газруудаас тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, тухайн тусгай хамгаалалттай газрын байгаль орчин, соёлын онцлогийг илүү сайн тусгасан төслүүдийг шалгаруулж, нийт 11 газрыг сонгохоор төлөвлөж байна. Энэ хавар гэхэд сонгогдсон газрууд тодорхой болж, үйл ажиллагаа нь эхлэх юм.


Зураг
Тайлбар








Соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайд Ч.Ундрам: Манай улсын эдийн засгийг солонгоруулахад аялал жуулчлалын салбар маш чухал үүрэг гүйцэтгэнэ. 2026 онд гэхэд урьдчилсан тооцоогоор нэг сая орчим жуулчин хүлээн авах төлөвтэй байна. Тэгэхээр бид жуулчид хүлээн авахдаа тоо анхаарахаас илүүтэй хог хаягдал багатай, тогтвортой, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал.

Нийт жуулчдын 80 орчим хувь нь тусгай хамгаалалттай газар нутгуудад очдог. Тиймээс тусгай хамгаалалттай газруудын менежентийг сайжруулахаар 11 газрыг эхний ээлжинд сонгон авч, тухайн газруудад менежментийн төлөвлөгөө боловсруулна. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй байдлыг хангахын зэрэгцээ нутгийн иргэдийг түшиглэж, тэдэнд орлого оруулах боломжийг бүрдүүлэх, тухайн нутаг дэвсгэрээ хамгаалахын зэрэгцээ тодорхой хэмжээний ашиг хүртэх тогтолцоог бий болгохоор зорьж байна. 

Түүнчлэн олон улс оронд гаднын жуулчдаас байгаль хамгааллын чиглэлээр тодорхой хэмжээний хураамж авдаг туршлага бий. 

Жишээлбэл, Бутан улсад нэг жуулчнаас 500 ам.долларын хураамж авдаг бол зарим улс оронд 5 ам.доллар, эсвэл 5 еврогийн хураамж авдаг. Энэ хураамжийг эргээд байгаль хамгаалал, хог хаягдлыг цэвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарцуулдаг. Ийм сайн туршлагуудыг Монгол Улсад нутагшуулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.


Холбоотой сэдвүүд

аялал жуулчлал байгаль орчин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.