Б.Идэр-Од: Ковид халдварын үед хошигнол хийж УОК-ийн ажилд хүндрэл учруулсандаа уучлал хүсье

Х.Оргил
12 сарын 30, 2020

УОК-ын нэрийг барьж утсаар ярьсан, халдвар хамгааллын дэглэмийг сахиагүй гэх шалтгаанаар "UB Comedy" клубын залууст хариуцлага тооцох болсныг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өнөөдөр мэдэгдсэн.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор комедиан Б.Идэр-Од дараах тайлбарыг хийлээ.

Тэрбээр "Коронавирусийн эсрэг тэмцэх ёстой үнэт цагийг нь алдагдуулсан хошигнол хийж Улсын онцгой комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн чирэгдэл учруулсандаа уучлал хүсье. Онцгой байдалд ажиллаж буй төрийн албан хаагчид, эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа хүндэтгэж байгаагаа илэрхийлж маргаан үүсгэж буй контентын хэсгийг интернетээс татан авснаа мэдэгдэж байна.

Ideree’s Home Party, YouTube нэвтрүүлгийн 2020 оны 12 сарын 27-ны өдрийн дугаарын оролцогчид" гэжээ.

Холбоотой сэдвүүд

б.идэр-од коронавирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.