Peak.mn
12 сарын 30, 2019
МОСКВА. /RIA Novsoti/. Владимир Путин ОХУ-ын төрийн эрхийг 20 жил барихдаа ЗХУ задарсны дараа алдсан нөлөөний томоохон хэсгийг сэргээж чадсан гэж “Bloomberg” агентлаг бичжээ.
Тус агентлагийн нийтлэлд онцлон тэмдэглэснээр, Оросын удирдагч БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлснээс гадна, Крымийг нэгтгэж, Сирийн байдлыг өөрчлөн, НАТО-гийн гишүүн Турк улсад зэвсэг худалдаж чаджээ. В.Путин мөн Францын нийслэл Парис хотод болсон “Нормандын дөрвөл”-ийн уулзалтын уур амьсгал өнгө аясыг тааруулж чадсан гэж онцлон тэмдэглэсэн байна.
Харин геополитикийн нөлөөгөө багахан төсөвтэйгөөр нэмэгдүүлж чадсаныг ОХУ-ын Ерөнхийлөгчийн гол амжилт гэж үзжээ. АНУ батлан хамгаалах салбартаа ОХУ-ынхаас хоёр дахин их мөнгө зарцуулдаг болохыг “Bloomberg”-ийн нийтлэлд сануулсан байна. “ОХУ дахин Ойрхи Дорнодод гол хүч болсон бөгөөд Африк дахь нөлөөгөө тэлж байна” гэж уг нийтлэлд дурджээ.
Үүнээс гадна, Украины мөргөлдөөний дараа материаллаг байдалд хандах Москвагийн болгоомжлол нь тус улсын санхүүгийн тэнцлийг "дэлхийн хамгийн эрүүл тэнцлүүдийн нэг" болгосон гэж "Bloomberg"-ийн нийтлэлд дүгнэсэн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [34.238.84.230] ・ 2020.01.13 Хариулах
asdfasdf asdf asdf asdf asdf sdfasdf asdf asdfsd
Зочин [66.181.183.151] ・ 2020.01.13 Хариулах
asdfasd fasdfasdf asdf asdfasd
Зочин [34.238.84.230] ・ 2020.01.13 Хариулах
asdfasdf asdf asdf asdf asdf sdfasdf asdf asdfsd
Зочин [66.181.183.151] ・ 2020.01.13 Хариулах
asdfasdf asdf asdf asdf asdf sdfasdf asdf asdfsd
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь