Саруулын Ариунжаргал
06 сарын 07, 2019
ПАРИС. /Reuters/. "БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг өсгөх эсэх асуудлыг энэ сарын эцсээр болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа шийднэ" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгджээ.
Д.Трампын Францын сэтгүүлчдэд мэдээлснээр, тэрбээр дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзсаны дараа шийдвэрээ гаргах ажээ.
“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт Японы баруун нутгийн Осака хотноо зургадугаар сарын 28, 29-нд болох бөгөөд АНУ, БНХАУ-ын удирдагчдын уулзалтын албан ёсны тов хараахан гараагүй байна. Түүнчлэн хоёр талын худалдааны төлөөлөгчид өнгөрсөн тавдугаар сарын 10-наас хойш уулзаагүй юм.
АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын 300 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд 25 хувийн нэмэлт татвар ногдуулна хэмээн өмнө нь мэдэгдсэн билээ. Энэхүү арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн тохиолдолд АНУ-ын БНХАУ-аас импортолж буй бараг бүх бараа бүтээгдэхүүний татвар нэмэгдэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.