БНСУ руу виз мэдүүлэхгүй зорчиж болох уу?

Х.Оргил
05 сарын 29, 2019

Аялал жуулчлалаар дамжин өнгөрөх, төрөл садныдаа зочлох, бизнес, эмчилгээ, арга хэмжээнд оролцох зэрэг зорилгоор богино хугацаагаар (90 хоног хүртэл) БНСУ-д зорчих тохиолдолд дараах нөхцлийг хангаж байгаа бол виз мэдүүлэх шаардлагагүй. 

✔Оршин суух зардлаас илүү хэмжээний цалин хөлс бүхий үйл ажиллагаа явуулах бол богино хугацаанд оршин суух байсан ч хөдөлмөр эрхлэх виз мэдүүлэх шаардлагатай.

✔Монгол Улсын засгийн газраас олгосон хүчин төгөлдөр дипломат болон албан паспорт эзэмшигч иргэн ажил хэргийн шугамаар зорчих бол (90 хоног хүртэл)

✔АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд эсвэл Европын 30 орны хүчин төгөлдөр визтэй (хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл хамаарна) иргэн БНСУ-аар дамжин тухайн улс орнууд руу зорчих мөн тухайн улс орнуудад хууль ёсны дагуу оршин сууж байгаад БНСУ-ын шууд нислэгээр дамжин өнгөрч өөрийн улс болон 3-дагч улс руу зорчих тохиолдолд (30 хоног хүртэл)

Санамж: Австралийн Е-визтэй иргэд БНСУ-д зорчих тохиолдолд виз мэдүүлэх шаардлагатай.

БНСУ-руу байнга зорчдог бол олон удаагийн виз мэдүүлж болох уу?

Жилд 3 ба түүнээс дээш аялал жуулчлал/дамжин өнгөрөх, төрөл садныдаа зочлох,   бизнес, арга хэмжээнд оролцох зэрэг зорилгоор БНСУ-д зорчих шаардлага бүхий      иргэн олон удаагийн визний нөхцлийг хангаж байгаа бол олон удаагийн виз мэдүүлж болно. 

Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.