“Босоо хөх Монгол” бүлгэмийнхнийг баривчилжээ

Х.Оргил
10 сарын 29, 2018

Өнөөдөр өглөөний 8 цагт Их тэнгэрийн зам дээр “Босоо Хөх Монгол” бүлгэмээс тайван жагсаал хийжээ. 

Тэдний жагсаалын зорилго нь шатахууны үнийн өсөлтийн эсрэг тэмцэж төрийн өндөрлөгүүдэд дуу хоолойгоо хүргэх аж. Тиймээс Их тэнгэрийн зам дагуу "Шатахууны үнэ ард түмэнд дарамт болж байна", "Татвар төлөгчид биш татаас нэхэгч нар шившиг" зэрэг жагсаалын лоозон барин жагссан байна.

Тэднийг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн гэсэн үндэслэлээр ХУД-ын цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эргүүл хамгаалалтын газраас тараасан бөгөөд тус бүлгэмийн 30 гаруй гишүүнийг баривчлан тайлбар мэдүүлэг авсны дараа сулласан байна.

Бичлэг:

Холбоотой сэдвүүд

баривчлах жагсаал цуглаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.