Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Ж.Мөнхбат салбар тус бүрээр хөрөнгө оруулалтын асуудлаар нэмэх, хасах саналаа нэгтгэх үүрэг өгөв | Peak News

Ж.Мөнхбат салбар тус бүрээр хөрөнгө оруулалтын асуудлаар нэмэх, хасах саналаа нэгтгэх үүрэг өгөв

Б.Баясгалан
07 сарын 23, 2020

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх салбарын сайд, холбогдох байгууллагуудын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц нарын зэрэг хүмүүс оролцож, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон ойрын үеийн тулгамдсан асуудлаар санал солилцов.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат уулзалтын үеэр УИХ-ын ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэх болсон тул салбар тус бүрээр хөрөнгө оруулалтын асуудлаар нэмэх, хасах саналаа нэгтгэх, шаардлагатай санхүүжилтийн тооцоо судалгааг гаргах, холбогдох хууль тогтоолын төслийг өргөн мэдүүлэх, эцэслэн батлах хүртэлх бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгов.

Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн Боловсролын 5 багц хууль, Соёлын тухай, Киноны тухай, Музейн тухай, Киноны тухай зэрэг хуулийн төслүүд болон салбарын тулгамдсан асуудлаар цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулах, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх 2021 оны төсвийн тухай хуульд оруулах санхүүжилт, хөрөнгө оруулалтын төслийн саналыг бэлтгэхэд анхаарч, ажлаа шуурхайлахыг хүслээ. 

Түүнчлэн Байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй хянан шалгах ажлын хэсэг байгуулж, салбарын яам, харьяа байгууллагуудад хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах ажиллагаанд хянан шалгах ажлыг зохион байгуулна гэж мэдэгдлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


Холбоотой сэдвүүд

ж.мөнхбат төсвийн тодотгол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.