BTS хамтлагийн микрофон дуудлага худалдаагаар 83,200 доллараар зарагджээ

Х.Оргил
01 сарын 25, 2020

Өмнөд Солонгосын к поп урсгалын төдийгүй Азийн хамгийн алдартай BTS хамтлагийн микрофон дуудлага худалдаагаар 83,200 ам.доллараар зарагдсан байна.

Дуудлага худалдааг зохион байгуулагчид анх 10-20 мянган долларын үнэд хүрэх магадлалтай гэж таамаглаж байсан ч ийнхүү хэд нугарч зарагдсан аж. Энэ бол тус хамтлагийн 2017-2019 онд хийсэн “Love Yourself”  аялан тоглолтын үеэр ашигласан микрофон юм.

BTS хамтлаг бол Billboard 200 чартад багтсан "Битлз"-ээс хойшхи анхны хамтлаг гэгддэг. Сонирхуулахад энэхүү дуудлага худалдаа нэг цаг 17 минут, 48 секунд үргэлжилжээ.

Холбоотой сэдвүүд

"bts" хамтлаг “bts” хамтлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.