Б.Баясгалан
11 сарын 12, 2018
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Тэрээр мэдээллийнхээ үеэр "Өнгөрсөн амралтын өдрүүдэд би нэлээд зүйлийг бодлоо. Энэ мэдэгдлийг би МАН-ын бүлгийн даргын хувьд биш УИХ-ын гишүүнийхээ хувьд хийж байна. Учир нь УИХ-ын гишүүн нэг тойргоос сонгогдсон ч нийт ард түмнийхээ өмнөөс дуугарах эрхтэй.
ЖДҮ-ийг тойрсон шуугиан намжихгүй байна. Учир нь нам, засаг, УИХ-ын түвшинд бид бодитой алхам авч чадахгүй байна. Зөвхөн Б.Батзоригийг сайдын албан тушаалаас нь огцруулснаар энэ асуудал намжина гэсэн хүлээлт манай удирдлагуудад байх шиг байна. Энэ үйлдлээр энэ асуудал зогсох ёсгүй.
Яагаад энэ асуудал дээр нам өөрийн дуу хоолойг гаргаж хэлэхгүй байна вэ. Яагаад намын дарга Ерөнхий сайдын хувьд энэ асуудлыг хөндөхгүй байна вэ гэдэг нь ихэд анхаарал татаж байна.
Тиймээс би УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт өнөөдөр шаардлага хүргүүлж байна. Үүнтэй холбоотойгоор намын даргатай зөрчилдөж, суудлыг нь авах гэж байна гэсэн мэдээлэл явж байна. Би намын даргатай зөрчилдөөгүй, Ерөнхий сайдтай зөрчилдөж байна.
Ерөнхий сайд чуулганы хуралдаан дээр хэд хэдэн удаа булчимгүй үйлдэл гаргалаа. Тэрээр "би иргэдээсээ дэмжлэг авна. Болохгүй бол УИХ-ыг тараана. Дараа нь өөрөө огцорно" гэсэн зүйлүүд ярьж байна. Төрийн ажлыг ингэж явуулахгүй ээ. Ингэж ярьж ч болохгүй.
Бид У.Хүрэлсүхийн Засгийн газрыг зарчимтай ажилла, шударга ёсыг тогтоо, иргэдийнхээ ахуй амьдралд нэмэр болох зүйлүүдийг хий гэж дэмжээд л сонгосон. Тиймээс Засгийн газраас үүнийгээ шаардана.
Энэ талаараа дээрх шаардлагыг хүргүүлж байна. УИХ-ын даргад хүргүүлсэн шаардлагын гол санаа нь:
Ерөнхий сайдад хүргүүлж буй шаардлагад:
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.