Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөлөв

Б.Баясгалан
11 сарын 22, 2018

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 16.00 цагт эхэлж, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн томъёолоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Ингэснээр Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөллөө.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.