Долоон жилийн өмнө сураггүй алга болсон иргэний цогцсыг гүний худгаас олжээ

Х.Оргил
08 сарын 27, 2020

ЦЕГ-аас ноцтой хэрэг илрүүлсэн талаар мэдээллээ.

Долоон жилийн өмнө буюу 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүрэгт оршин суух “М” нь  гэрээсээ гараад сураггүй алга гэж цагдаагийн байгууллагад ар гэрээс нь тэмдэглүүлжээ.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж уйггүй хөөцөлдөсний эцэст 1968 онд төрсөн “Г” гэгч нь сураггүй алга болсон гэгдээд байсан М-ийн амь насыг хөнөөснийг илрүүлсэн байна.

Хэрэгтэн Г нь хохирогч “М” тэй танилцаж, улмаар гэртээ дагуулан очиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн амь насыг нь хохироон, цогцсыг хашаандаа байрлах гүний худагт хийж булсныг эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна

Холбоотой сэдвүүд

сураггүй алга болсон цег

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.