Б.Баясгалан
04 сарын 29, 2020
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 10-30 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Сайхан мэдээ: Нэгдүгээрт, "Хөдөлмөрийн ... хүнд нөхцөлд хамаарах жагсаалт"-д орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд эх баригч, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр авах шийдвэрийг Засгийн газар дөнгөж сая гаргалаа.
Хоёрдугаарт, 2016 онд сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувь нэмэхэд орхигдсон Сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч, асрагч, үйлчлэгч нар 30 хувийн нэмэгдэл авах тогтоол гарлаа.
Тэвчээртэй хүлээсэнд баярлалаа. Ингээд шат дараатай асуудлаа шийдээд явна аа. Засаг эрүүл мэндийн салбараа бүхий л талаар дэмжиж байгаад талархаж байна" хэмээн цахим хуудсаараа мэдээллээ.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [203.91.115.38] ・ 2020.05.03 Хариулах
buh niitiig ni hamruulj nemj boldoghui yum uu dotriin tasag ch achaalal ihtei olon turliin ubchtei humuustei haritsaj ajilladag sh tei daanch bidniig urgelj gaduurhah yum daa tur zasag mini
Зочин [203.91.115.45] ・ 2020.04.29 Хариулах
Bvh emnelegiihen bish yum bushvv hvvhdiinemch suwilagch svrie l yum shig bn yagad engeed ylgatai handaad bdiin busad sum oriim emch suwilagch bas hetsvv sh de
Зочин [64.119.27.54] ・ 2020.04.29 Хариулах
Хувийн эмнэлэг яах уу?Сайдаа сэтгэлийн хөөрлөөр ингэж бодохгүй ээ
Зочин [202.126.89.66] ・ 2020.04.29 Хариулах
Хүн ардынхаа эрүүл мэндийн тѳлѳѳ зүтгэж байгаа эмнэлгийн эмч ,сувилагч, бүх ажилтан нарын ажилд нь амжилт,эрүүл энхийг хүсээд цалингий нь нэмж байгаад нь талархаж байна.
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь