Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Д.Сумъяабазар: 'Оюутолгой'-н гэрээг би төгс гэж өмөөрөхгүй, гэхдээ зогсоох нь шийдэл биш | Peak News

Д.Сумъяабазар: "Оюутолгой"-н гэрээг би төгс гэж өмөөрөхгүй, гэхдээ зогсоох нь шийдэл биш

Х.Оргил
04 сарын 16, 2019

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт болон гадны хөрөнгө оруулалтын өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

Бичлэг үзэх:

Монгол улсын эдийн засаг уул уурхайн салбарын нуруун дээр яваа. Хэрвээ шууд зогсоочих юм бол яах вэ гэдгийг бодож үзэх ёстой. Энэ бол шууд болон шууд бусаар 45 мянган хүний аж амьдралтай холбоотой төсөл. Тийм учраас хариуцаж байгаа салбарын сайдын хувьд “Оюу толгой” төсөл урагшлах ёстой. Цахилгаан станцаа хугацаандаа барьж, гүний уурхайн үйлдвэрлэлээ эхлүүлэх ёстой гэдгийг хэлмээр байна. Гэхдээ би Дубайн гэрээг сайн гэрээ гэж хэлэхгүй. Үүнийг ширээний ард суугаад ухаалаг, соёлтой байдлаар ярилцаж, засаж залруулаад явж болно шүү дээ. Дараа дараагийн гадны хөрөнгө оруулагч нар “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтыг гаднаас нь харж байж Монгол улс руу хөрөнгө оруулах эсэхээ шийднэ. Тиймээс бид илүү нухацтай соёлтой байдлаар хандаж байж гурав дахь хөршийн хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн бодлогоо тэлэх бодлогыг барих ёстой. Хэрэв энэ бодлого алдагдчихвал цаашдаа юу болох вэ.

Холбоотой сэдвүүд

д.сумъяабазар оюутолгой

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.