Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Д.Трамп Умард Солонгосын төлөөлөгчтэй уулзжээ | Peak News

Д.Трамп Умард Солонгосын төлөөлөгчтэй уулзжээ

peak.mn
06 сарын 02, 2018

Энэ сарын 12-нд Сингапурт Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийх хэвээр байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлажээ. Энэ тухай тэрбээр Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чольтой уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна.

Ким Ён Чоль Нью-Йорк хотод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хоёр өдрийн яриа хэлэлцээ хийснийхээ дараа Цагаан ордонд айлчилж, Д.Трамптай уулзжээ. Уулзалт 1 цаг 30 минут үргэлжилсэн байна. 

Уулзалтын үеэр Умард Солонгосын төлөөлөөгч Ким Жөн Унаас илгээсэн захидлыг Д.Трампт дамжуулан өгсөн бөгөөд захидалд юуны талаар дурдсан нь одоогоор тодорхойгүй байна. Талууд хэд хэдэн асуудлыг тэр дундаа Солонгосын дайныг дуусгах асуудлыг хэлэлцсэн байна. Уулзалт дуусах үед Д.Трамп Ким Ён Чолийг биечлэн гаргаж өгчээ.

Умард Солонгосын удирдагчтай хийх уулзалтаа цуцалж байгаагаа Д.Трамп долоо хоногийн өмнө мэдэгдэж байсан хэдий ч Ким Ён Чольтой уулзсаныхаа дараа тэрбээр тус уулзалтыг хийх бодолтой хэвээр байгаагаа ийнхүү мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр Умард Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж магадгүй хориг арга хэмжээнүүдийг одоохондоо авч хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдэхийн сацуу Умард Солонгосын "дээд зэргээр шахалт үзүүлэх" гэдэг үгийг дахин ашиглахыг хүсэхгүй байна гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг  

Холбоотой сэдвүүд

д.трамп умард солонгос

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.