Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Дугуй унаж яваад осол гаргасан эмэгтэйн ялыг хойшлуулав | Peak News

Дугуй унаж яваад осол гаргасан эмэгтэйн ялыг хойшлуулав

Б.Баясгалан
08 сарын 28, 2018

Өнгөрсөн онд цахилгаан дугуй унаж явахдаа ухаалаг утсаа ашиглан анхаарал болгоомж алдсаны улмаас нэгэн явган зорчигчийг мөргөж, үхэлд хүргэсэн 20 настай эмэгтэйд ногдуулсан 2 жил шоронд хорих ялыг эдэлж эхлэх хугацааг 4 жилээр хойшлуулах шийдвэрийг даваа гарагт болсон шүүх хуралдаанаас гаргасан тухай “Киодо” агентлаг мэдээлэв.

Тухайн үед их сургуулийн оюутан байсан Мику Морино гэгч эмэгтэй нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 7-нд зүүн гартаа гар утас, баруун гартаа ундаа барьсан, зүүн чихэндээ чихэвч зүүсэн байдалтай цахилгаан дугуй унаж явахдаа 77 настай явган зорчигч Акико Ёнэзаваг мөргөсөн байна. Энэ явдлаас хоёр хоногийн дараа А.Ёнэзава нас барсан аж.

Дугуй унаж явахдаа ухаалаг гар утас ашиглах нь ноцтой аюулд хүргэдэг болохыг дээрх осол олон нийтэд харуулсан юм. Мөн өнгөрсөн зургадугаар сард Ибараки мужийн Цукуба хотод их сургуулийн 19 настай оюутан залуу 62 настай явган зорчигч эрэгтэйг мөргөж, аминд нь хүрсэн хэрэг гарсан юм. Тухайн үед уг оюутан мөн л ухаалаг гар утсаа ашиглаж явсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

осол унадаг дугуй эмэгтэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.