“Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбарууд иргэдэд хууль зүйн зөвлөгөө төлбөргүй өгнө

Б.Баясгалан
02 сарын 19, 2019

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг.

Энэ сарын зөвлөгөө өгөх өдөрлөг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 09 цагаас 17 цаг хүртэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад зохион байгуулагдана.  


Холбоо барих утас: 70116004

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.