Элэгний В, С вирусын шинжилгээг өнөөдөр Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй хийнэ

Б.Баясгалан
07 сарын 26, 2019

Жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. 

Уг өдрийн хүрээнд ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран өнөөдөр буюу 7 дугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх өдөрлөг зохион байгуулна.

Дээрх үзлэг шинжилгээг үнэ төлбөргүй хийж, эмч нар танд зөвлөгөө өгөх бөгөөд өдөрлөг 11.00-16.00 цагийн хооронд үргэлжилнэ.

Холбоотой сэдвүүд

шинжилгээ b c вирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.