ЭМЯ: Дараах шинж тэмдгүүдийн аль нэг илэрвэл эмчид яаралтай ханд

Б.Баясгалан
04 сарын 14, 2021

Манай улсад коронавирусийн халдварын тохиолдол өдөр бүр олноор илэрч байна. Тухайлбал, өнөөдөр 1.220 хүнээс халдвар илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 17.823 боллоо. Халдварын тохиолдол нэмэгдсэнээр биеийн байдал нь хүнд хүн болон нас баралтын тоо олширч байна

Дараах шинж тэмдгүүдийн аль нэг илэрвэл эмчид яаралтай хандахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.

- Биеийн халуун 38 хэмээс дээш  халуурах;

- Ханиалгах, ханиалгалт нэмэгдэж байнгын болох;

- Биеийн бага зэргийн ачаалалд амьсгаадах (босож явах гэх мэт өдөр тутмын хийдэг зүйлийг хийхэд);

- Ядарч сульдах;

- Олон удаа бөөлжих, суулгах;

- Тайван үед амьсгаадах, цээж давчдах;

- Цээжээр хөндүүр оргих, байнга өвдөх;

- Унтаарах;

- Уруул, хумс, хурууны үзүүр хөхрөх.

Холбоотой сэдвүүд

коронавирус эмя

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.