ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1.107 хүнээс коронавирус илэрч, 6 хүн нас барлаа

Б.Баясгалан
04 сарын 16, 2021

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.04.16/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 1.107 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 1.020 нь Улаанбаатар хотод, 84 нь орон нутагт бүртгэгдсэн бол 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.

Тодруулбал, Шинээр Улаанбаатарт 1.020, Увсад 3, Ховдод 7, Баянхонгорт 2, Сүхбаатарт 2, Эрдэнэтэд 12, Өвөрхангайд 4, Сэлэнгэд 3, Архангайд 19, Төв аймагт 17, Дархан-Уулд 4, Дундговьд 8, Дорнодод 1, Хэнтийд 2 тохиолдол бүртгэгдсэн.

Улмаар орон нутагт нийт 2.345, Улаанбаатар хотод нийт 16.759 тохиолдол, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолол 19.672 боллоо. Тэдний 11.044 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Зургаан хүн нас барж, нийт нас баралт 37 боллоо.

Одоо нийт 3.025 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 53, хүнд 201, хүндэвтэр 723, хөнгөн 2.048 хүн байна" хэмээлээ.

Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтмол 200-гаас олноор илэрч байна.


Тодруулбал,

  • 4 дүгээр сарын 01-нд 394 хүнээс
  • 4 дүгээр сарын 02-нд 486 хүнээс
  • 4 дүгээр сарын 03-нд 271 хүнээс
  • 4 дүгээр сарын 04-нд  620 хүнээс
  • 4 дүгээр сарын 05-нд 602 хүнээс
  • 4 дүгээр сарын 06-нд 831 хүнээс
  • 4 дүгээр сарын 07-нд 574 хүнээс
  • 4 дүгээр сарын 08-нд 554 хүнээс
  • 4 дүгээр сарын 09-нд 716 хүнээс
  • 4 дүгээр сарын 10-нд 689 хүнээс
  • 4 дүгээр сарын 11-нд 831 хүнээс
  • 4 дүгээр сарын 12-нд 704 хүнээс
  • 4 дүгээр сарын 13-нд 885 хүнээс 
  • 4 дүгээр сарын 14-нд 1220 хүнээс
  • 4 дүгээр сарын 15-нд
  • 4 дүгээр сарын 16-нд 1.107 хүнээс тус тус коронавирус илэрсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг зургаар хүргэж байна.

Холбоотой сэдвүүд

коронавирус эмя

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.