Энэ амралтын өдрүүдэд иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны тоог нэмжээ

Б.Болормаа
02 сарын 06, 2021

Энэ амралтын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны тоог нэмжээ.

Тодруулбал, Хоёрдугаар сарын 06, 07 буюу бямба, ням гарагт нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны тоог 15 хувиар нэмэгдүүлж, 07:00-22:00 цагийн хооронд иргэдэд үйлчлэхээр болжээ.

Иймд иргэд та бүхэн нийтийн тээврийн хэрэгслээр зайлшгүй үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн маскаа зүүж, хүн хоорондын 1,5 м зай барьж, цахим картаар төлбөрөө төлж үйлчлүүлнэ үү гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.