Энэ сард мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдлоор 7 хүн амь насаа алджээ

Х.Оргил
12 сарын 09, 2018

Он гарсаар 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдлоор 7 хүн амь насаа алджээ.

Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 11 сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд нимгэн мөсөн бүрхүүл тогтсон байна.  

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Холбоотой сэдвүүд

гол гол мөрөн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.