Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Эр бэлэг эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийжээ | Peak News

Эр бэлэг эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийжээ

peak.mn
04 сарын 24, 2018

АНУ-ын эмч нар дэлхийд анх удаа шодой болон хуухнагийг бүрэн шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийж гүйцэтгэсэн тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Афганистанд дэлбэрэлтэд өртсөн нэгэн цэрэгт донороос шодой, хуухнаг болон хэвлийн ханыг шилжүүлэн суулгах хагалгааг өнгөрсөн сарын 26-нд Америкийн Жонс Хопкинсын их сургуулийн 11 мэс засалч хийсэн байна.  Хагалгаа 14 цаг үргэлжилсэн гэнэ.

Жонс Хопкинсын их сургуулийн Гоо сайхны ба сэргээн засах мэс заслын тасгийн эрхлэгч, доктор Эндрю Ли ярихдаа “Дайны үеэр авсан зарим шарх бусдын нүдэнд харагддаггүй. Ийм шарх тухайн хүний амьдралд ямар их сөргөөр нөлөөлдгийг хөндлөнгийн хүмүүс сайн мэдэхгүй. 2014 онд манай их сургуулиас ивээн тэтгэн зохион байгуулсан нэгэн симпозиумын үеэр энэ цэргийн тухай бид ар гэрийнхнээс нь анх сонсож байсан” гэжээ. Тэрбээр хэлэхдээ "Ёс зүйн үүднээс бид донорын төмсөгийг шилжүүлэн суулгаагүй" гэжээ.

Харин нэрээ нууцлахыг хүссэн цэрэг ярихдаа “Хагалгаа хийлгэсний дараа ухаан ороход бүх зүйл хэвийн болсон юм шиг сэтгэгдэл надад төрсөн. Хагалгаа амжилттай болсонд маш их баяртай байна” гэсэн байна. Тэрбээр Афганистанд үүрэг гүйцэтгэж байхдаа нуусан тэсрэх бөмбөгөн дээр гишгэснээр шархадсан аж.

Цэрэг 12 сарын хугацаанд бүрэн эдгэрч, тэнхэрнэ гэж хагалгаа хийсэн эмч нар үзэж байна.

АНУ-ын Бостон хот дахь Массачусетсын нэгдсэн эмнэлгийн мэс засалчид 2016 онд шодой шилжүүлэн суулгах мэс засал хийж байсан нь тус улс дахь энэ төрлийн анхны хагалгаа болж байсан гэнэ.

Харин 2014 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын мэс засалчид дэлхийд анх удаа шодой шилжүүлэн суулгах хагалгааг хийж байжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

хагалгаа

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.