Амралтын газруудыг өнөөдрөөс нээлээ, фитнессүүдийг шат дараатай нээнэ

Б.Баясгалан
04 сарын 15, 2020

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд амралтын газар, фитнесүүдийн үйл ажиллагааг зогсоогоод буй.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу өнөөдрөөс эхлэн амралтын газруудыг нээхээр болжээ.

Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг өнөөдрөөс нээж байна.

Мөн саун, фитнессүүдийг ч ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гаргаад шат дараатай нээнэ" хэмээн цахим хуудсаараа мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.