Фото: Есөн сарын нэгний гэрэлт агшин

Х.Оргил
09 сарын 02, 2019

Энэ жилийн хичээлийн шинэ жилд түүхэндээ байгаагүй олон сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байна. Урьдчилан тооцооллоор 48 сургууль, 93 цэцэрлэг ашиглалтад орно.

Одоогоор хөрөнгө оруулалтын гүйцэтгэл орон нутагт 75, хотод 66, улсын дундаж үзүүлэлт 71 хувьтай байна. Гаднах барилгын ажил хоёр cap үргэлжлэх ажээ. Мөн энэ хичээлийн шинэ жилд 644 мянган сурагч суралцаж байна. БСШУСЯ-аас хөтөлбөртөө эдгээр сурагч бүрийнхээ эцэг, эхтэй нь гэрээ байгуулахаар төлөвлөжээ.

Гэрээнд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж, хичээлийн бус цагаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг бүрэн хариуцах үүрэгтэй гэх зэргээр тусгаад байна. Мөн 10 хүртэлх насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүргийг тусгасан юм.

Холбоотой сэдвүүд

ебс хичээл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.