Фото: Тайваньд сурч буй Монгол оюутнууд "Бид уучлахгүй" цахим аяныг эхлүүллээ

Б.Баясгалан
11 сарын 10, 2018

/Тайвань улс/ Тайвань улсын Үндэсний Формоса их сургуулийн Монгол оюутнууд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудыг хариуцлага хүлээхийг шаардаж "БИД УУЧЛАХГҮЙ" нэртэй цахим аяныг эхлүүлжээ.
 
Оюутнууд дараах гурван зүйлийг шаардаж байна.

  1. Ёс зүйн хариуцлага хүлээ
  2. Улс төрийн хариуцлага хүлээ
  3. Хуулийн хариуцлага хүлээ

Тэд "Уучлалт гуйсан ч хүлээж авахгүй, БИД УУЧЛАХГҮЙ... Улс төрч баг зүүсэн хулгайч нар ордонд биш шоронд байх ёстой. Бидний сошиал жагсаалыг дэмжвэл нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэхийг хүсье. Бид хулгайч тэжээж чадахгүй WE CAN NOT FORGIVE" хэмээж байна.



Эх сурвалж: https://www.mpa.mn

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.