Франц анх удаа цахилгаан автобус нэвтрүүлэв

ПАРИС. /TASS/. Устөрөгчөөр ажилладаг зорчигч тээврийн 6 автобусыг Францын хойд нутгийн Уден хотод нэвтрүүлжээ. Байгальд ээлтэй энэхүү шинэ тээврийн хэрэгслийн явах чиглэлийн урт 13 км байх аж.  

Эдгээр автобусны дээд талд 30 кг-ийн устөрөгчийн багтаамжтай танк болон цахилгаан үүсгүүрийг хариуцсан дулааны элементийг байрлуулжээ. 

“Шинэ тээврийн хэрэгсэл нь дуу чимээгүй, байгаль орчныг бохирдуулахгүй” хэмээн төслийн удирдагч Софи Мазюр ярьжээ. Энэхүү төсөлд 13 сая орчим еврог зарцуулсан байна. Ийм технологи нь нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг жилд 530 тонноор бууруулдаг аж.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

франц цахилгаан автобус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.