Гал түймрийн улмаас 13 хүн амиа алджээ

Х.Оргил
04 сарын 17, 2018

Энэ оны эхний нэгдүгээр улирлын байдлаар Налайх дүүрэгт гарсан гал түймрийн тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.3 хувиар өссөн дүнтэй байгаа нь гарч буй объектын гал түймрийн дийлэнх буюу 42.7 хувийг ил задгай асгасан хог, хогийн суваг, хогийн цэг шатсан дуудлагын тоо эзэлж байна.
Түүнчлэн гал түймрийн улмаас 13 хүн өртөн нас барж, 9 хүн түлэгдэж гэмтсэн харамсалтай тоо баримт байна.  

Үүнтэй холбогдуулан Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 73 төрийн болон төрийн бус албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, ард иргэдэд сургалт зохион байгуулжээ.

Холбоотой сэдвүүд

гал түймэр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.