Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Гашуунсухайтад зам засвар, арчлалтын нэгж байгуулах шийдвэрийг гаргав | Peak News

Гашуунсухайтад зам засвар, арчлалтын нэгж байгуулах шийдвэрийг гаргав

Х.Оргил
04 сарын 30, 2019

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болсон стратегийн чухал ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын засвар, арчлалтын нэгж байгуулах, шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах ажлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан дуусгах дуусгах хугацаатай албан даалгаврыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудад өгсөн.

Энэ дагуу “Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн дэргэд Зам засвар, арчлалтын нэгж байгуулах шийдвэрийг гаргав. Зам засвар, арчлалтын нэгж байгуулагдснаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар, арчлалтын ажлыг цаг алдалгүй богино хугацаанд хийх боломж бүрдэж байна.

Үнэт металл эрэх, хайх, олборлох, цэвэршүүлэх болон борлуулах чиг үүрэг бүхий “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн төсөвт тодотгол хийж, Алт цэвэршүүлэх үйлдвэр барих газрын төлбөрийн асуудлыг шийдвэрлэв. Мөн дэд бүтцийн судалгаа болон байгаль орчны багц үнэлгээг хийх санхүүжилтийг тус компанийн төсөвт тусгалаа.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.