Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Гэрийн үйлчлэгчдийн 50 орчим хувь нь хүчирхийлэлд өртжээ | Peak News

Гэрийн үйлчлэгчдийн 50 орчим хувь нь хүчирхийлэлд өртжээ

peak.mn
03 сарын 26, 2019

Японд гэрийн үйлчлэгчдийн 50 орчим хувь нь ямар нэгэн хэлбэрээр хүчирхийлэлд өртдөг болохыг тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн сайн сайхан аж байдлын яамны удирдан явуулсан судалгааны дүн харуулжээ.

Асрагчаар ажилладаг хүмүүсийн 81 хувь нь өнгөрсөн онд дор хаяж нэг удаа сэтгэл зүйн хувьд хүчирхийлэлд өртсөн тухай судалгаанд дурдав.

Судалгаанд 10112 хүн оролцсоноос 2155 нь асрагч хийдэг бол 2532 нь гэрийн үйлчлэгч хийдэг байна. Асран хамгаалуулж буй хүний зүгээс голдуу таагүй авир гаргаж, үг хэлээр доромжилдог тухай сэтгэл зүйн хувьд хүчирхийлэлд өртсөн хүмүүс мэдэгдсэн байна.

Санал асуулгад оролцогчдын 42 хувь нь биеийн хүчирхийлэлд өртсөн бол 37 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа мэдэгджээ. Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 17 хувь нь асран халамжилдаг хамаатан садныхаа хүчирхийлэлд өртжээ.

Үйлчлүүлэгчид болон тэдний гэр бүлийн гишүүд асрагч, гэрийн үйлчлэгч нарын гүйцэтгэх үүргийн хэр хэмжээг мэддэггүй гэж санал асуулгад оролцогчдын 43 хувь нь хариулсан бол 39 хувь нь үйлчлүүлэгчид гэрийн үйлчлэгчийн ажлыг дутуу үнэлдэг гэж хариулсан байна. 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, JAPAN TODAY

Холбоотой сэдвүүд

хүчирхийлэл гэрийн үйлчлэгч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.