Хилийн боомтууд Пүрэв гарагт ажиллахгүй

peak.mn
04 сарын 03, 2018

БНХАУ-ын “Ханш нээх” баярын өдөр 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр буюу пүрэв гарагт тохиож байна.  

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ өдөр ажиллахгүй.

Харин Олон Улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.



Холбоотой сэдвүүд

хилийн боомт хятад монгол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.