Нийслэлчүүдийн 94 хувь нь вакцины I тундаа хамрагджээ

Тавдугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийслэлийн насанд хүрсэн иргэдийн 94,9 хувь нь шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины нэгдүгээр тундаа хамрагджээ.

Тодруулбал, 94.9 хувь буюу 904,089 нь I тунд хамрагдсан бол 52 хувь буюу 495,738 нь II тунд хамрагдаад байна.

Өчигдөр нийслэлийн хэмжээнд

  • I тунд 1739,
  • II тунд 1078, нийт 2817 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Холбоотой сэдвүүд

вакцин вакцинжуулалт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.