Ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна

П.Мөнгөнсор
10 сарын 08, 2026

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Төв, Хэнтий, Дорнодын хойд, Сэлэнгийн зарим сумдын нутгаар өнөөдөр 0.0-3.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр +4+9 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар +15+20 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +11+16 градус дулаан байна.

 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +15+17 градус дулаан байна.



БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +15+17 градус дулаан байна.



ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Өдөртөө +12+14 градус дулаан байна.



05 цагт Улаанбаатар: +7 градус дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой сэдвүүд

дулаахан цаг уур

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.