Иргэдэд эрүүл мэндийн шинжилгээ үнэ төлбөргүй хийнэ

Л.Баяржаргал
09 сарын 14, 2017

Сонгинохайрхан дүүрэг үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг угтан Сонгинохайрхан эрүүл мэндийн төв, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “Сонгинохайрхан 25 жил – Эрүүл мэндийн өдөрлөг”-ийг энэ сарын 16-нд “Соёмбо” кино театрын гадна талбайд  зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн үеэр иргэдэд зүрхний шигдээс, мэдрэлийн мэс засал болон чих, хамар, хоолойн эмчийн үзлэгийг үнэ төлбөргүй хийх юм байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.