Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ж.Батзандан: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг дарамталж буй бичлэгүүд ил болсон | Peak News

Ж.Батзандан: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг дарамталж буй бичлэгүүд ил болсон

Б.Баясгалан
03 сарын 22, 2019

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр уучлал гуйсан. Зохиомлоор хэргийн золиос болж шоронд байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэр бүлээс уучлал гуйлаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яг 1937 он шиг юм болсон гэдгийг ч өчигдөр Ц.Нямдорж сайд хэлсэн. Иргэдийн эрх зөрчигдөж байна гэж бид мэдээлэл хийж, нээлттэй сонсгол зохион байгуулж байсан. УИХ дээр Ажлын хэсэг байгуулъя гэж бидний хэсэг хүмүүс 2 жил явсан. Тухайн үед олон хүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нар ингэж ярьж байгаа нь буруу, хаврын синдром нь хөдөлчихжээ гэж ярьж байсан. 

Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой бичлэгүүд, мөрдөн байцаагч нар Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг дарамталж буй бичлэгүүд ил болсон. Бичлэгийг сэргээсэн байгаа. Ээжийнх нь хашаан дотор хүний цогцос хаяж айлгасан. Гурван Монгол залууг хүчээр айлган сүрдүүлэлж, дарамталж байгаад энэ хэргийг үүрүүлсэн байна. Хэрэгт холбогдсон хүмүүс айж, дарамтад орсон учраас мэдүүлэг өгсөн тухайгаа бидэнд бичгээр ирүүлсэн. Одоо зарим нь нууцаас гараагүй учраас ил тод болгоогүй. Яг одоо Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, энэ асуудлыг ярьж байна. Үдээс хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудлыг ярина" хэмээн мэдэгдлээ. 

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.