ЖДҮ-ийг шалгах Түр хороо байгуулахыг УИХ дэмжсэнгүй

Б.Баясгалан
01 сарын 17, 2019

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүний өргөн барьсан ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судлах Түр хороо байгуулах тогтоолын төслийн хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд тус асуудлыг шалган судлах Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганд оролцсон УИХ-ын 56 гишүүний 36 нь буюу 64.3 хувь нь эсэргүүцэв. Ингэснээр тогтоолын төслийг санаачлагчдад буцаалаа.

Холбоотой сэдвүүд

ждү н.номтойбаяр уих чуулган

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.